Tuesday, October 2, 2018

С.Зориг агсны хэргийн талаарх сонирхолтой тоон мэдээллүүд



Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан амиа алдсан хар өдөр тохиож Монголын ард  түмнийг уй гашууд автуулаад байсан билээ. Өнөөг хүртэл түүний амь насыг бүрэлгэсэн хэрэг бүрэн тайлагдаж, шийдэгдээгүй байгаа бөгөөд тус хэргийн талаарх сонирхолтой тоон мэдээллүүдээс хүргэж байна.


УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө хөнөөлөө.

Хэргийг 18 жилийн дараа илрүүлснийг зарласан. Гэхдээ захиалагч илрээгүй.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял сонслоо.

Хохирогчоор тооцсон хүний тоо - 2

Хэргийн газарт орж, гарсан хүний тоо нийт - 74

Үүнээс цагдаа, прокурор, шинжээч - 17 хүн

УИХ, Засгийн газрын гишүүн, талийгаачийн найз, нөхөд, намынх нь - 57 хүн

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбатыг хүлээж авахад 27 хавтаст хэрэг иржээ.

Шүүхэд шилжүүлэхэд хавтаст хэргийн тоо 58  болсон.

Шүүх эцсийн шийдвэрээ гаргахад хавтаст хэргийн тоо 66 болсон.




No comments:

Post a Comment